
1. Дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ (VIII/30-IX/28),
2. Цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ (XII/01-III/16) гэсэн 2 шатаас бүрдэж байгаа юм байна.
1-р үе шат буюу Дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ нь 2014 оны 8 дугаар сарын 30-ний Бямба гарагаас 2014 оны 9 дүгээр сарын 28-ны Ням гарагийг дуустал нийт дөрвөн долоо хоногийн Бямба, Ням гарагуудад үргэлжилнэ. Энэ хугацаанд долоо хоног бүрийн Бямба, ням гарагуудад өглөө 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл 2 цагийн давтамжтайгаар Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбайгаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээвэрээр үйлчилэх юм байна. Иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, Дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, Дугуй засварын цэг, X-tream спортын талбай, Гудамжны сагсан бөмбөгийн талбай, Элсний волейболийн талбай, Хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк, Хоол, худалдаа зэрэг цогц үйлчилгээг явуулж байгаа юм байна.