
Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд О.Ууганбаатар эхний барилдаанаа Ливаны тамирчин Элиас Насифтай хийнэ. О.Ууганбаатарын хувьд дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа өрсөлдөж байгаа бөгөөд 2013 оны Рио-Де-Жанерогийн дэлхийн аваргад шагналт тавдугаар байр эзэлж байсан юм.
Харин эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар зодоглоно.
Б.Мөнгөнчимэг эхний барилдаанаа Оросын тамирчин Марта Лабазинатай хийх бол Ц.Цэрэннадмид эхний барилдаанаа Киргизийн бөх Авдилманап Кизи Бубусайратай хийх юм. Тэдний хувьд дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглож байгаа юм.
24tsag.mn