Beta Entertainment, Erkhes Entertainment-ийн хамтын бүтээл "Эцсийн зогсоол Э цэг" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Тус киноны ерөнхий найруулагчаар Б.Ариунболд, зохиолчоор Б.Ариунболд, Г.Аюурзана, продюсераар Б.Баясгалан нар ажиллажээ. Гол дүрд реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тоглосон нь онцлог юм. Тэрээр киноныхоо дууг өөрөө дуулсан гэнэ. Мөн дүрүүдэд Т.Энэрэл, Ц.Гоодаль, Б.Ариунцэцэг, Б.Батбаяр, Б.Нямхүү, Д.Отгонтөгс нар тогложээ. Нээлт өнөөдөр 16:00 цагаас Тэнгис кино театрт болох юм байна.

24tsag.mn