Холливудын нэрт жүжигчид болох Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн амралтын өдөр Францад нууцаар хуримласан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Өчигдөр Брэд ирэх сар нээлтээ хийхээр зэхэж буй “Fury” киноныхоо сурталчилгаанд зориулж Нью-Йорк хотод байрлах “The Tank Museum”-д хэвлэлийнхэнтэй уулзах үедээ хуримын бөгж зүүсэн байжээ. Тэрбээр Жолитэй хамт амьдрах болсноосоо хойш ганц ч удаа хуримын бөгж зүүгээгүй юм. Тэд албан ёсоор хуримаа хийгээгүй учир зургаан хүүхэд нь Брэд, Жоли гэх овогтой байсан юм. Жолигийн аав жүжигчин Жон Войт хүртэл тэднийг хуримаа хийснийг баталж “Охин минь хуримынхаа үеэр ямар үзэсгэлэнтэй харагдсан гэж бодно. Яг л тэнгэрийн дагина шиг” гэж хэлжээ.

