
Хоёр өдөр үргэлжлэх “Eco Asia Music Festival”-д Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцох аж.
Наадмыг “I An Je Travel and Culture”, “Z sound Records”-оос зохион байгуулж буй бөгөөд Улаанбаатар хотын захиргаа, НҮБ, “Ногоон Ази” ТББ, “Хүннү Трэвл энд Кутур”, “Боловсрол” суваг телевиз дэмжин ажиллаж байгаа юм.
Фестивалын хүрээнд соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах зорилготой юм байна. Мөн фестивалиас олсон орлогын тодорхой хувийг цөлжилт явагдаж буй газруудад мод тарих, нутгийн иргэдэд туслахад зарцуулах аж. Наадам есдүгээр сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Наадамд оролцох уран бүтээлчид:
-Rank 1 /Нидерланд/
-Daishi Dance /Япон/
-Gary Caos /Итали/
-Jack Holiday /Швейцарь/
-Robotronica Live /Швейцарь/
-Luca Cassani /Итали/
-Miss Nine /Герман/
-Kill FM /Швед/
-SOLAII /БНСУ/
-Ventrock /БНСУ/
-DJ Rell /БНСУ/
-Tenashar /Сингапур/
-DJ R2 /БНСУ/
-DJ Bong Koo /БНСУ/
-ChicAngel /БНСУ/
-Mikael /БНСУ/
24tsag.mn
Сэтгэгдэл (1)