
Багийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 16 баг өрсөлдөж байгаагаас манай эрэгтэй баг "В" хэсэгт, эмэгтэй баг "D" хэсэгт багтсан юм.
Эрэгтэй баг Японы багтай эхний өрсөлдөөнд таарч, 0:5-ийн харьцаагаар ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
Харин эмэгтэй багийн хувьд Казахстан, Кубийн багийг ялж хагас шигшээд үлдсэн. Улмаар хагас шигшээд Польшийн бүсгүйчүүдийг ялж, финал шалгарлаа.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтаж байна.
24tsag.mn