
Наадамд Монгол, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны өсвөрийн тамирчид спортын найман төрлөөр өрсөлдөх ба манай улсаас тус наадамд нийт 165 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцох аж.
Энэхүү наадамд оролцох Монгол улсын багийн тугчаар сагсанбөмбөгийн тамирчин Б.Авирмэд сонгогджээ. Тэрээр сурагчдын Дэлхийн АШТ-ний 5-р байрын шагналт, “Континентал Кап-2014” тэмцээний 9-р байр эзэлж байсан бөгөөд өсвөр үеийн УАШТ-нд Увс аймгаас оролцон шигшээ багт шалгарсан тамирчин юм.
24tsag.mn