
Тодруулбал шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдлаа.
Багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтсан юм.
Эмэгтэй баг:
Алтан медаль: Франц
Мөнгөн медаль: Монгол
Хүрэл медаль: Герман, Япон
V байр: Польш, ОХУ
VII байр: Словени, Кубийн багууд шалгарлаа.
Эрэгтэй баг:
Алтан медаль: Япон
Мөнгөн медаль: ОХУ
Хүрэл медаль: Герман, Гүрж
V байр: Казахстан, Бразил.
VII байр: Куба, БНХАУ-ын багууд тус тус шалгарлаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)