
Их Британийн “Eblex” байгууллагаас монголчуудтай холбоотой нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Уг судалгаагаар хонины махны хэрэглээгээрээ Монгол улс дэлхийд тэргүүлсэн байна. Тодруулбал монголчууд дэлхийн бусад орны иргэдээс хамгийн их буюу жилд нэг хүн 45,1 кг хонины мах иддэг гэсэн тооцоо гарчээ.Түүний дараа хонины махыг уламжлалт хоолондоо хэрэглэдэг Грек улсын иргэд /жилд 12,8 кг/ орсон байна. Харин англичуудын хонины махны жилийн хэрэглээ нь дөнгөж 0,4 кг байдаг аж.
Дээрх судалгааг гаргасан “Eblex” нь хонь, үхрийн махны фермтэй томоохон экспортлогч байгууллага юм.
Б.Баяр
Сэтгэгдэл (5)