
"Хувьсал" продакшны шинэ уран бүтээл "Зүрхээр наадагч" кино маргааш "Өргөө" кино театрт нээлтээ хийнэ. Сонирхолтой клипээрээ олны анхаарлыг татаад байгаа уг киноны гол дүрд 2009 оны Азийн топ модель О.Мөнхдалай мөн “Хувьсал” продакшны жүжигчид болох У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар дүр бүтээж байгаа юм. Насны ялгаатай эмэгтэйчүүдийн тухай өгүүлсэн уг киног багагүй орлого авчирна гэж тус киног бүтээгчид найдаж байна. "Хувьсал"-ын өмнөх бүтээл болох "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино олон долоо хоног орлогоороо тэргүүлж байсан билээ.
Б.Баяр