
ОХУ-ын Челябинск хотноо өнгөрөгч сарын 25-нд болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин ОХУМ Г.Болдбаатар 60 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртсэн. Тэгвэл өчигдөр Г.Болдбаатарыг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр дэлхийн аваргад амжилт хүсч, гурван өрөө байрны түлхүүр гардуулж өгчээ.