
Италийн алдарт аялагч Марко Пологийн тухай олон ангит кино энэ оны 12-р сарын 12-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Монголыг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулсан гэгддэг энэ хүний түүх Хубилай хааны үеийн Монголтой түүхийн жимээр нийлдэг. Тиймээс уг кинонд монголчуудтай холбоотой олон хэсэг гардаг тул АНУ-д ажиллаж, амьдарч буй монгол жүжигчид уг киноны зарим хэсэгт дуу оруулж байгаа аж.
Арван хэсэг бүхий "Марко Поло" сериалын 6 бүлэгт дуу оруулаад дууссан бөгөөд үлдсэн дөрвөн бүлгийг энэ сард багтаахаар ажиллаж байгаа юм байна. “Weinstein”, “Netflix”-ийн хамтран бүтээж байгаа энэ киноны дуу оруулгыг Нью-Иорк хот дахь "Харбор" дуу бичлэгийн студид хийж байна.