
Хэдхэн хоногийн өмнө Челябинск хотод болсон дэлхийн тэмцээнээс Монголын жудочид алт, мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл АНУ-ын Денвер хотод өнөөдөр пара жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Энэ удаагийн тэмжээнээр 2016 онд Рио Де Жанейро хотод болох паралимпийн наадмын эрх олгох юм. Уг тэмцээнд манай улсаас 60 кг-ын жинд Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат, 73 кг-д Э.Даваадагва, 90 кг-д Д.Ганбат, эмэгтэйчүүдийн 52 кг-д П.Болортуяа нар хүч сорино.
Д.Дуулим