
Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг “Дижитал”-ийн 15 жилийн ойн тоглолт өнөөдөр "UB Palace"-д болно. Хамтлаг 1999 оны аравдугаар сарын 03-нд албан ёсоор байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй 15 жил уран бүтээл туурвижээ. Тоглолтонд Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн Буриад, Өвөрмонголоос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох юм.
Энэ 15 жилийн хугацаанд "Дижитал" хамтлагийнхан "Дайчин баатрууд бидний өвөг дээдэс”, “Чамдаа”, “Миний хайртай хүмүүс”, “Анддаа”, “Зүрх рүү” гэх зэрэг цөөнгүй тоглолт хийсэн билээ.