
Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Скарлет Иоханссон ээж боллоо. Тэрбээр дөнгөж төрсөн охиндоо Розе буюу Сарнай гэдэг нэр өгчээ. "Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байгаа. Тэд одоогоор олон нийтэд ил гарахгүй байх" гэж хэвлэлийн төлөөлөгч нь Associated Press-д ярьсан байна. Жүжигчин бүсгүй жирэмсэн байхдаа "Captain America: The Winter Soldier" кинонд тоглосон бөгөөд "Гэр бүлийн амьдрал болон ажлынхаа тэнцвэрийг барихыг хичээнэ" хэмээн өмнө нь ярьж байжээ. Скарлет Иохансон 2013 онд Romain Dauriac-тай сүй тавьсан юм.
Б.Баяр