
Дуучин Бионсе 33 насныхаа төрсөн өдрийг Францын өмнөд хэсэгт байдаг Corsica арал дээр тэмдэглэжээ. Тэрбээр есдүгээр сарын дөрвөнд төрсөн ч хэрхэн тэмдэглэсэн талаарх мэдээлэл нь өнөөдөр л олон нийтэд цацагдлаа. Дуучин бүсгүй нөхөр Jay Z, охин Blue Ivy Carter-тайгаа хамт баяраа тэмдэглэжээ. Тэд хувийн нисдэг тэргээрээ Bastia-Poretta-гийн онгоцны буудал дээр бууж, тэндээсээ долоо хоногийн 800 мянган долларын түрээстэй завь түрээслэсэн байна. Харин дуучин Jay Z эхнэрийнхээ төрсөн өдрөөр 33 дуунаас бүрдсэн бяцхан видео хийж, веб хуудасдаа оруулжээ.
Хосуудыг "On the Run" аялан тоглолтын үеэр салж магадгүй гэсэн яриа гараад байсан юм. Гэсэн ч Бионсе энэ жилийн төрсөн өдрөө гэр бүлийнхэнтэйгээ олны нүдээс хол, нууцхан тэмдэглэсэн байна.
Б.Баяр