
Жүжигчин Жонни Деппийн 15 настай охин Лили-Розе анх удаа кинонд гол дүр бүтээж байна. Тэрбээр Кэвин Смитийн найруулсан "Yoga Hosers" кинонд аавтайгаа хамт тоглож байгаа юм. Лили-Розе бол Жонни Депп болон францын дуучин, жүжигчин Ванесса Парадис нарын охин. "Yoga Hosers"-ын зураг авалт Лос Анжелас хотод үргэлжилж байгаа бөгөөд ахлах сургуулийн охид дээр үеийн буг чөтгөртэй тэмцэж байгаа тухай адал явдалт кино юм. Харин Жонни Деппийн хувьд охидод тусалдаг домогт хүний дүрд тогложээ
Энэ киноны тухай мэдээллийг Лили-Розе хоёр хоногийн өмнө твиттер хуудасдаа анх бичсэн байна. Киноны дэлгэцэнд гарах хугацаа одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ кинонд хэрхэн тоглосноос Жонни Деппийн охины карьер шалтгаална гэж хэвлэлүүд бичиж эхэллээ.