
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж дүнгээ гаргах юм. Монголын тамирчдаас 57 кгд Э.Бэхбаяр, 70 кгд Б.Анхбаяр,86 кгд О.Үйтүмэн, 125 кгд Ж.Чулуунбат нар барилдана. Манай бөхчүүдийн өнөөдөр эхний тойрогт барилдах учраа бөхчүүдийг сонирхоно уу.
- 125кг-ын жинд 26 бөх хүч үзэхээс ОУХМ Ж.Чулуунбат 1-р тойрогт Вэнэсуэлийн бөх Луис Вивьенастай барилдана.
- 86 кг-ын жинд 38бөх барилдаж байгаагаас бөх ОУХМ О.Үйтүмэн1-р тойрогт хийлж 2-р тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарчээ.
- 70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ОУХМ Б.Анхбаяр 1-р тойрогт хийлж,2-р тойрогт Тажикийн бөх Зелимхан Юсуповтай барилдана.
Чөлөөт бөхийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь ДАШТ-нд 100 орчим орны 800 гаруй бөх зодоглоно.
Сэтгэгдэл (3)