
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ яг одоо Узбекийн Ташкент хотод болж байгаа билээ. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн барилдаж, өвдөг шороодлоо. Тэрбээр 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй барилдаж 11:4 харьцаагаар ялагдлаа. Үүнээс өмнө 57 кг-ийн жинд барилдсан ОУХМ Э.Бэхбаяр 1-р тойрогтоо АНУ-ын бөх Энтони Рамосыг 7:4 харьцаагаар ялсан юм. Одоо 125кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат Вэнэсуэлийн бөх Луис Вивьенастай, 70 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Тажикийн бөх Зелимхан Юсуповтай барилдана.
Б.Баяр