Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдаж Монгол Улсын начин цолны босго алхсан Завхан аймгийн Алдархаан сумын ихэр хоёр начин Базаргүрийн Бадамсүрэн, Лхагваагийн Лха-Очир нарын цолны мялаалга наадам 2014.09.05-ны өдөр дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Наадам Алдархаан сумын нутаг Домогт Доной баяны 7 түмэн адуугаа бэлчээж асан Доной Хөндий, нутгийн шүтээн Мандаат хайрхан /Хэцийн аманд морь барив/, Бор толгойн өвөр, Яруугийн голын хөвөөнд болов.
Наадмын үйл ажиллагаанд зориулж дээд гурван насны морьдын уралдаан, бөхийн барилдааныг зохион байгуулав. Мялаалга наадмын үеэр нутгийн малчин түмний сэтгэлийн өглөг 300 бог малыг хоёр начиндаа ижил тэнцүү хуваан өгсөн нь хамгийн том бэлэг байлаа. Мөн энэ үеэр өнөө жилийн аймгийн баяр наадамд амжилттай барилдаж аймгийн начин цолонд хүрсэн Зэсрэндондовын Хангалбаатарт хүндэтгэл үзүүлэв.
Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 64 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдлаа.

Сэтгэгдэл (5)