
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нийг ОУХМ Ж.Чулуунбат амжилттай эхэллээ. Тэрбээр 125 кг-ийн жинд барилдаж байгаа бөгөөд дөнгөж сая Венесуэлийн бөх Луйс Вивьенестэй барилдаж 10:0 харьцаагаар оноогоор цэвэр яллаа. Ингэснээр манай эрэгтэй баг хоёр ялалттай болж байна. ОУХМ Э.Бэхбаяр 1-р тойрогтоо АНУ-ын бөх Энтони Рамосыг 7:4 харьцаагаар ялсан бол 86 кг-ийн жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй барилдаж 11:4 харьцаагаар ялагдсан юм.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)