
Монголын баг тамирчдаас Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг эхлүүлсэн ОУХМ Э.Бэхбаяр хоёр дахь тойрогтоо барилдаа. Тэрбээр Энэтхэгийн бөх Aware Rahul-ийг 9:8-аар ялж ДАШТ-ний 57 кг-ийн шөвгийн наймд шалгарлаа. Эхний тойрогт тэрбээр АНУ-ын бөх Энтони Рамосыг 7:4 харьцаагаар ялсан юм.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекийн Ташкент хотноо үргэлжилж байна.