
Чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр зодоглох манай сүүлчийн бөх барилдлаа. 70 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Анхбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тажикстаны бөх Зелимхан Юсуповтай барилдан, 00:11 харьцаагаар (I үед 0:5, II үед 0:6) ялагдал хүлээлээ. Өнөөдөр манай эрэгтэй тамирчид дөрвөн жинд барилдснаас Э.Бэхбаяр шөвгийн наймд үлдсэн бол ОУХМ О.Үйтүмэн 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй барилдаж 11:4 харьцаагаар ялагдсан юм. Мөн Ж.Чулуунбат 125 кг-ийн жинд Венесуэлийн бөх Луйс Вивьенестэй барилдаж 10:0 харьцаагаар оноогоор цэвэр яллаа.
Б.Баяр