
Узбекстаны нийслэл хотод болж байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд 57 кг-ийн жинд хүч үзэж буй Э.Бэхбаяр амжилттай оролцож байна. Тэрбээр Энэтхэгийн бөх Aware Rahul-ийг 9:8-аар ялж шөвгийн наймд шалгараад байсан юм. Харин. дараагийн тойрогт буюу хүрэл медалийн төлөө барилдаанд Болгарын бөхийг 4:0 харьцаагаар буулган авлаа. Ингэснээр мөнгөн медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөх Khinchegashvili-тай барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (5)