
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбек улсын нийслэл Ташкент хотод өчигдөр эхэлсэн билээ. Өчигдөр манай дөрвөн эрэгтэй тамирчин 57, 70, 86, 125 кг-ийн жинд барилдсан. Үүнээс улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр 57 кг-ийн жинд мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаан хийж тавдугаар байрт орлоо. Тэрбээр хүрэл медалийн төлөө Беларусын В.Андреяатай барилдаж 1:0 1:1 харьцаатайгаар ялагдсан.
Харин 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат долоодугаар байрт бичигдсэн юм. Тэрбээр Беларусын бөх дэлхийн аварга Алексей Шемаровт 6:0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Б.Баяр