
Чөлөөт
бөхийн ДАШТ-нд өнөөдөр зодоглосон манай гурван бөх өрсөлдөгчөө ялж, нэг нь ялагдлаа. Хамгийн сүүлд 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран Украйны бөх Т.Запариантай барилдаж 15:5 харьцаагаар оноогоор цэвэр яллаа. Эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Ням-Очир
эхний тойрогт БНСУ-ын бөхийг 3:2 харьцаагаар ялсан. Харин 97 кг ОУХМ
Д.Хүдэрбулга Узбекийн бөх Омар Омаровтой таарч, давлаа. Тэрбээр дараагийн
тойрогт Ираны Саид Мохаммадитай барилдана. Харин 74 кг-ын жинд өрсөлдөж байгаа П.Өнөрбат эхний тойрогт Казахстаны Галимжан Уссербаевтай барилдаж, 5:7 харьцаагаар ялагдаж, тэмцээнийг өндөрлүүллээ.