
Узбекийн нийслэлд үргэлжилж байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд ОУХМ Д.Хүдэрбулга 97 кг-ийн жинд Казахстаны бөхтэй барилдаж цэвэр оноогоор яллаа. Тэрбээр Я.Инкарыг 12:2 харьцаатайгаар ялж, шигшээ наймд үлдэж чадлаа. Дараагийн барилдаанд тэрбээр олимпийн 2 хүрэл, Дэлхийн аваргын алт, мөнгө, Европын 3 удаагийн алтан медальт, Азербайжаны бөх Хетаг Газимовтой барилдахаар таараад байна.
Харин хоёрдугаар тойрогт 61 кг-ийн жинд барилдсан ОУХМ Э.Ням-Очир Ираны бөхөд 7:0 оноогоор ялагдсан юм.