
Чөлөөт бөхийн ДАШТ-ий 65 кг-ын жинд барилдаж байгаа МУГТ Г.Мандахнаран хоёрдугаар тойргийн барилдаанаа амжилттай хийж шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 2013 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон, Европын аварга Армены бөх Давид Сафаряныг 12:1 харьцаагаар яллаа. Г.Мандахнаран эхний тойрогт Украины Титал Жафаряныг 15:5 харьцаагаар давсан юм.
Сэтгэгдэл (1)