
Узбекийн нийслэл Ташкент хотод болж байгаа энэ жилийн Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд манай эрэгтэй тамирчид амжилттай оролцлоо. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртсэн. Мөн Э.Бэхбаяр 57 кг-ийн жинд мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаан хийж тавдугаар байрт,125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат долоодугаар байрт орсон юм. Ийм амжилт авчирсан эрэгтэй тамирчид өнөөдөр Ташкент хотыг орхин, эх орноо зорилоо.
Харин манай эмэгтэй тамирчид өнөөдөр, маргааш барилдана. Эмэгтэйчүүдийн барилдаан Монголын цагаар 12.00 цагт эхэлнэ.