
“Формула-1” тэмцээний дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн 12 дугаар сард осолд орж хүнд бэртсэн. Тэрбээр Францын Alps ууланд цанаар гулгаж байгаад осолдож, тархиндаа
хүнд гэмтэл авснаар зургаан сар ухаангүй байсан. Тэгвэл "Формула-1"-ийн алдарт аварга тэрбээр өнөөдөр эмнэлгээс гарчээ. Түүний биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа бөгөөд гэртээ эмчилгээ хийлгэх боломжтой болсон юм байна. Шумахер Гренобль дахь эмнэлгийн сэхээн амьдруулах тасгаас Швейцарийн Лозанна хотын эмнэлэгт шилжин хэвтэж байсан юм. Энэ хугацаанд шүтэн бишрэгчид нь хурдан эдгэхийг хүссэн захиа илгээсээр байсан аж.
М.Шумахер “F1” –д анх 1992 онд хөл тавьж байсан бөгөөд анх 1994 онд түрүүлж байжээ. Тэрээр “F1”-д 2000-2004 оны хооронд тав дараалан түрүүлсэн. “F1” –ын түүхэнд тав дараалан түрүүлсэн тамирчин түүнээс өөр байдаггүй. 2006 онд их спортоосоо зодог тайлсан хэдий ч дөрвөн жилийн дараа “F1” –дээ буцан ирсэн юм.
Сэтгэгдэл (1)