
Өнөөдөр Чөлөөт бөхийн ДАШТ-нд эмэгтэйчүүдийн барилдаан үргэлжилж байна. Манай дөрвөн бөх барилдахаас 60 кг ОУХМ С.Цэрэнчимэд эхний тойрогтоо яллаа. Тэрбээр ОХУ-ын бөх Наталья Гольцтой хүч үзэж 7:0 харьцаагаар давсан юм. Дараагийн тойрогт Америкийн бөх Женна Росе Буркерт, японы бөх Казуки Саками нарын аль ялсантай барилдана.
Одоо 48, 55, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.