
Дөнгөж сая Узбекийн нийслэлд болж байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн барилдааны эхний тойрог болж байна. Манай дөрвөн бөх барилдахаас гурав дахь нь буюу ОУХМ Б.Одончимэг барилдаж, 5:2 харьцаагаар ялагдлаа. Тэрбээр Латвийн бөх Лаура Скижинатай барилдсан юм.
Удахгүй 55 кг-ын жинд 19 бөх барилдаж байгаагаас Дэлхийн залуучуудын аварга, Олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Поожа Дхандатай таарч, хүч үзнэ.