
Харин 60 кг-ын жинд барилдаж буй Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд эхний тойрогт Дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга ОХУ-ын бөх Наталя Гольтцыг 7-0 оноогоор ялсан байгаа. Тэрбээр дараагийн тойрогт Японы тамирчин К.Сакагамитай барилдахаар таараад байна.