
ОУХМ С.Цэрэнчимэд хоёр дахь тойрогтоо ялалт байгууллаа. 60 кг-ийн жинд хүч үзэж байгаа тэрбээр Японы бөх Кацуки Сакагамитай таарсан. Манай бөх 10:2 харьцаагаар илүүрхэн улмаар цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр шигшээд шалгарч Финляндын бөх Оллитой мөнгөн медалын төлөө хүч үзэх юм.