
- 53 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Нурмала Дэвитэй таарчээ. Түүнийг явбал хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх, дэлхийн залуучуудын аварга Уитни Кондер, францийн бөх Татьяна Дэвиен хоёрын аль хожсонтой барилдана.
- 58 кг-ын жинд 23 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт бразилийн бөх Жуис Суазатай таарчээ. Түүнийг ялбал хоёрдугаар тойрогт оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Валерия Коблова, италийн бөх Карола Райнеро хоёрын аль хожсонтой барилдана.
- 75 кг-ын жинд 19 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт украиний бөх, дэлхийн аварга Катерина Бургомистроватай барилдана. Түүнийг ялбал болгарын бөх, олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга Станка Златёва, энэтхэгийн бөх Аншу Томар хоёрын ялсантай өрсөлдөнө.
МЧБХ
Сэтгэгдэл (1)