
“Аз жаргалын шок” кино бүтээлчид “Фантастик” продакшн болон “F” студийн залуус энэ удаад “Миний ах атаман” нэртэй адал явдалт киног үзэгчдэд хүргэхэд ганцхан хоног үлдлээ. Киноны зохиолыг УДЭТ жүжигчин Б.Тамир бичсэн бөгөөд киноны ерөнхий найруулагчаар УДЭТ жүжигчин Б.Тамир, хоёрдугаар найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байгаа гэнэ. Харин “Миний ах атаман” киноны гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглож байгаа юм байна.