
Чөлөөт бөхийн ДАШТ-ний 75 кг-ийн жинд барилдсан ДАШТ-ний мөнгө,хүрэл медальт, МУГТ О.Бурмаа 1-р тойрогт Украиний бөх Катерина Бургомистроваг 5:0 харьцаагаар яллаа. Харин эхний тойрогтоо ялалт байгуулсан 58 кг-ын жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Т.Мөнхтуяа хоёр дахь тойрогт ОХУ-ын бөх В.Кобловад 10:0 харьцаагаар ялагдал хүлээлээ.