
Монголын эмэгтэй тамирчид Чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай барилдсаар байна. 58 кг-ын жинд хүч үзэж байгаа МУГТ Т.Мөнхтуяа дагах барилдаанд Италийн бөх К.Рейнаротай барилдаж 14:4 харьцаагаар яллаа. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж байгаа юм. Энэ удаад Т.Мөнхтуяа Туркийн бөх E.Үesilirmak-тaй хүч үзнэ.