
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын тэмцээнд манай эмэгтэй тамирчид хүч үзэж байгаа. 75 кг-ын жинд МУГТ О.Бурмаа мөнгөн медалын төлөө Бразилын бөх Алин Да Силватай барилдаж 5:2 харьцаагаар ялагдлаа. Тиймээс тэрбээр хүрэл медалийн төлөө хүч үзэхээр бэлдэж байна. О.Бурмаа Колумбийн бөх А.Олаятай хүрэл медалийн төлөө барилдах бөгөөд "Еtv" телевиз 21.00 цагт шууд дамжуулна.