
Өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болж, Монголын бөхчүүдээс 75 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.
Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөж, ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн энэ тэмцээнээс хүртэж буй хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа.
Сэтгэгдэл (1)