
Узбекийн нийслэл Ташкент хотод болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд манай эрэгтэй тамирчид амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирж байна. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртсэн. Мөн Э.Бэхбаяр 57 кг-ийн жинд мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаан хийж тавдугаар байрт,125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат долоодугаар байрт орсон юм.
Манай тамирчид одоо БНСУ-ын Инчён хотноо эхлэх Азийн наадамд оролцох бэлтгэлээ базаана.