АНУ-д амьдардаг дэлхийн хамгийн өндөр нохой саяхан үхжээ. Зевс нэртэй энэ нохой таван настай байсан бөгөөд 2012 оны Геннисийн дээд амжилтын номд "дэлхий дээр амьд байгаа хамгийн өндөр нохой" хэмээн бүртгүүлж байжээ. Зевсийн мөрний өндөр 44 инч байв. Түүний эзэн Кэвин Доорлагийн хэлснээр нохой 165 паунд жинтэй, өдөрт 30 паунд хоол иддэг байсан гэнэ.

Дэлхийн хамгийн өндөр нохой орон нутагтаа алдартай, хүмүүсийн хайрыг булаасан амьтан байжээ. "Тэр цэцэрлэг, эмнэлэг гээд хаа сайгүй явж байдаг байсан. Эелдэг ааштай болохоор бүгд хайртай байлаа. Зевс зургаан нас хүрэхээсээ хоёр сарын өмнө үхсэн нь харамсалтай" гэсэн байна.



Сэтгэгдэл (1)