
Холливуудын жүжигчин Николь Кидман аавынхаа гэнэтийн үхлээс болж цочирдолд оржээ. Түүний аав хэд хоногийн өмнө Сингапурт нас барсан бөгөөд цагдаа нар "гадны нөлөөтэй" гэж мэдэгдсэн байна. 70 настай Энтони Кидман Сингапурт байдаг ач, зээ нартайгаа уулзахаар явж байжээ. Түүнийг Сингапурын зочид буудлын өрөөнөөс нас баран байхыг нь олсон байна. Одоо цагдаа нар хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Николь Кидман аавтайгаа хэр дотно байдгаа үргэлж олон нийтэд харуулсаар ирсэн, энэ тухай цөөнгүй ярилцлагадаа дурдсан байдаг. Энтони Кидман Сиднэйн нэгэн их сургуульд багшилдаг,
Royal North Shore эмнэлэгт ажилладаг байжээ.