
Өнөөдөр Гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй уг тэмцээн Буянт Ухаа" спортын цогцолборт нээлтээ хийж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй найм, нийт 19 баг өрсөлдөхөөр болжээ. Эрэгтэй багууд гурван хэсэгт хуваагдаж тоглох бол эмэгтэй багууд хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Энэ жилийн УАШТ дөрөв хоног үргэлжилж, энэ сарын 18-нд аваргаа тодруулах юм.