
Дуучин А.Хишигдалай цөөнгүй дуугаараа олонд танигдсан. Тэрбээр анхны бие даасан тоглолтоо удахгүй хийхээр болжээ. Залуу дуучин бүсгүй маань энэ сарын 26,27-нд тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа гарчээ. "Strings night club"-д хоёр үдэш болох уг тоглолтонд "Татар" хамтлагийн Заяа, "Ванкуиш" хамтлагийн дуучин Дандий, дуучин
Зоригт, дуучин Баярцэнгэл, Заяа TG зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая
дуугаа өргөнө. А.Хишигдалай амьд хөгжимтэй нийт 25 дуу дуулах юм байна.