Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоолны дэглэм сахихад гаргадаг долоон алдаа

2014-9-20
0
ЖИРГЭХ
Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан.
    Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан. Өдөр бүр зарцуулдагаасаа  бага  илчлэгтэй хоол иднэ гэдэг амархан санагдаж болох юм, гэвч идэж буй хоолныхоо болон шатааж зарцуулж буй  илчлэгийнхээ хэмжээг нямбай тооцож явахын тулд нэлээд дадлага туршлага хэрэгтэй болно. Илчлэг тооцох энэхүү бэрхшээлтэй асуудалтай тулгарсан хоолны дэглэм сахигч олон хүнтэй уулзсаныхаа дараа тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд тусгүй нэлээд хэдэн ноцтой алдаа гаргадаг байсныг сануулах гэсэн юм. Тэр хүмүүс жингээ хасаж чадаагүйн учир шалтгаан нь  дараах нийтлэг алдаанууд байжээ.
index19
1. Хоол алгасдаг алдаа.Олон хүн үндсэн гурван хоолныхоо аль нэгийг идэхгүй алгасах нь жин хасах хурдан бөгөөд хялбар арга гэж боддог байх, гэвч үнэн хэрэгтээ энэ бол тийм ч сайн арга биш.  Та нэг хоолоо алгаслаа гэхэд дараагийн хоол болтлоо маш ихээр өлсч,  өнөөдөр бараг юу ч идсэнгүй гэх бодол таныг эзэмдээд өөрийн мэдэлгүй хэтрүүлэн идэх болно. Энэ бол дэндүү батлагдсан зүйл. Хамгийн амжилттай жин хассан хүмүүс бол үндсэн гурван хоолоо тогтмол иддэг, хоол хоорондын хугацаа 4 цагаас илүү урт бол дунд нь заавал хөнгөн зууш иддэг хүмүүс байдаг.

2. Уураг хангалттай иддэггүй алдаа. Олонхи дэглэм сахигчид хүнсний ногоо бол хамгийн илчлэг багатай хүнс гэдгийг мэддэг бөгөөд үүнээс өөр юм идэлгүй өдрийнхөө тамир тэнхээг авахыг оролддог. Гэвч хангалттай уураг авахгүйгээр та бүхэл өдөржин өлсөх ба зөвхөн уураг л нүүрс ус төрөгч болон өөх тосноос илүүтэйгээр өлсгөлөнг дардаг юм. Идэж буй бүх хоол, хөнгөн зуушиндаа заавал уураг орсон байхаар бэлдэж байгаарай.

3. Хангалттай нүүрс ус иддэггүй алдаа. Нүүрс ус бага хэрэглэх дэглэм сахидаг хүмүүс байдгийг би мэднэ. Гэхдээ туйлшраад бүр тас татгалзах нь “эрүүл нүүрс уснаас” татгалзаж байгаа хэрэг болно. Тухайлбал, исэлдэгийн эсрэг бодис –антиоксидант ихтэй жимс, ногооноосоо татгалзах болно гэсэн үг. Жимс, хүнсний ногоон дахь нүүрс ус таны биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлж, тэдгээрт агуулагддаг эслэг ходоодыг тань дүүргэхэд тустай.

4. Идсэн хоол ундаа тооцдоггүй алдаа. Танд яаж хооллох тухай ерөнхий төлөвлөгөө байгаа гэж бодъё,тэгээд  ч та хэр зэрэг юм идэж буйгаа сайн мэддэг гээд идсэн ууснаа тэмдэглэдэггүй байж болох юм. Гэвч та заримдаа анзааралгүй орц бага зэрэг хэтрүүлээд идчихдгээ эсвэл хорхой хүрээд амандаа хийчихдэг чихэр, ганц нэгээр нь идчихдэг боов, амттан зэргээ мартаад орхичихдог байж болох юм. Тиймээс тэр бүх идсэн ууснаа жагсаан бичиж бай, идэх болгондоо тэрийгээ тэмдэглэж бай, тэгвэл илүү нямбай, хяналттай байх болно.

5. Эрүүл мэт санагддаг хоол, хүнс бүр бага илчлэгтэй гэж эндүүрдэг алдаа. Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр  “бага илчлэгтэй”, эсвэл  “элсэн чихэргүй” гэж бичсэн байсан ч энэ бол ихээр идэж болно гэсэн үг биш. Авч буй илчлэгийнхээ хэмжээг тооцож болох хэдий ч та шошгон дээрх тэжээллэгийг нь харуулсан жагсаалтыг заавал үзэж байгаарай. Тэгвэл хэр зэрэг илчлэг авч буйгаа мэдэж авна.

6. Нэг дор хэт олон зорилго тавьдаг алдаа. Хэрэв таны хоол хүнс түргэн боловсорч, дээр нь та өөрөө өндөр шатаар нисэх мэт амьсгаадан алхаж гараад байдаг бол болоод явчихлаа л гэсэн үг. Зарим хүн хоолны дэглэм болон амьдралын хэв маягаа нэг дор нэгэн зэрэг амжилттай өөрчилж чаддаг боловч олонх нь ийм зорилтуудыг ээлж дараатайгаар, алхам алхмаар шийдэх хэрэгтэй байдаг. Та хэрэв амьдралынхаа хэв маягийг нэгэн амьсгаагаар бүрмөсөн өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол алдаж магадгүй шүү. Өөрийнхөө боломжид таарсан өөрчлөлтүүдийг бага багаар, алхам алхмаар хий,  тухайлбал алхаа хэмжигчээ өдөр бүр нэг хэмжээсээр ахиулах, суурин дугуйгаа бага багаар чангалах зэргээр.

7.  Биеийн тамирын дасгал хийж шатаадаг илчлэгээ хэтрүүлэн тооцох алдаа.   Судалгаанаас үзэхэд хүмүүс өөрсдийнхөө зарцуулж буй илчлэгийн хэмжээг 25 хувиар ихэсгэн тооцдог байна. Хүн хэдийгээр их хэмжээний илчлэг шатааж байна гэж дотроо боддог ч байшингаа нэг удаа тойрч алхлаа гээд нэг аяга зайрмагтай тэнцэх илчлэг зарцуулахгүй. Ийм хэмжээний илчлэг шатаахын тулд дор хаяж хоёр цаг теннис тоглох шаардлагатай байдаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    13 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    22 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    1 цаг 6 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 19 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    2 цаг 2 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    3 цаг 4 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    3 цаг 5 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    3 цаг 8 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 26 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 33 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 36 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 39 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 40 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 9 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 19 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 56 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 9 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 35 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК