
Азийн спортын 17 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй нийлсэн таван жингийн барилдаан болох учиртай. Тэгвэл дөнгөж сая 90 кг-ын жинд хүч үзэж байгаа Г.Отгонбаатар хоёрдугаар тойрогтоо Либоны тамирчин Франциосыг буулгаж авч, хэсгийн аваргын төлөө Солонгосын бөх Дон Хантай барилдахаар боллоо.
Мөн -100 кг-ын жинд хүч үзэж буй Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Тажикстаны бөх Курбоналиевыг ялж, хэсгийн аваргын төлөө шалгарч үлджээ.
Сэтгэгдэл (4)