
2014 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Филиппин улсын нийслэл Манила хотод болсон Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх, Азийн наадмыг зохион байгуулах хороо, Азийн бөхийн холбооны хамтарсан хуралдаанаар Азийн наадмын бөхийн тэмцээний жингүүдийн асуудлыг хэлэлцэж сонгомол барилдааны тэмцээнийг 59, 66, 71, 75, 80, 85, 98, 130 кг, эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнийг 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнийг 48, 55, 63, 75 кг-ын жингээр явуулах шийдвэр гаргаж байсан юм.
Энэ удаагийн Азийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иран, Йемень, Камбож, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Пакистан, Саудын Араб, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 22 орны бөхчүүд өрсөлдөж байна.