Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө
үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Монгол-Непалийн
хэсгийн сүүлийн тоглолт болж, 77-40-ийн харьцаагаар манай сагсчид ялалт
байгуулснаар хэсгээ тэргүүллээ.
Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж буй. Манай баг Катар, Казахстан, Непалийн багуудыг хожиж, ХонгКонгт хожигдон хэсгээ тэргүүллээ.
09.23 Монгол - ХонгКонг 64-68
09.24 Катар - Монгол 0-20
09.25 Монгол - Казахстан 79-53 (Казахтаны баг Дэлхийд 49, Азид 9-т бичигдэж байна.)
09.27 Непаль(Балба) - Монгол 40-77
Сэтгэгдэл (1)