
Хятадын Сичуань мужийн Ченгду хотын бага сургуулийн тэтгэвэртээ гарсан багш Сиу Шикуан цаасан онгоц бүтээхэд амьдралынхаа 60 жилийг зарцуулжээ. Өдгөө 70 настай тэрээр янз бүрийн өнгө, хэлбэр, дүрстэй 10 мянган ширхэг цаасан онгоцыг урласан байна. Сиу багш Японы оригамитай төстэй “Жежи” хэмээх Хятадын эртний арга барилыг уран бүтээлдээ ашигладаг гэдгээрээ онцлог юм. Энэ аргаар тэр суудлын жижиг онгоцоос эхлээд байлдааны онгоцуудыг хүртэл бүтээжээ. Үнэн хэрэгтээ тэр багшаар ажиллаж байхдаа хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэхийн тулд цаасан урлалыг хичээлийн хажуугаар заадаг байжээ. Онгоц урлах нь нарийн төвөгтэй ажил учир хүүхдүүд ихэд сонирхдог гэнэ. Сиу багш уламжлалт аргаар бүтээсэн цаасан онгоцуудаараа үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг.
Сэтгэгдэл (1)